Monday, January 4, 2010

PHP: Function

Өмнөх жишээнүүдэд функц дуудсан жишээ бичсэн юм байна. Гэхдээ энэ бичлэгтээ функцийн талаар жаахан дэлгэрүүлээд бичье.
PHP-д фунцкцийг дараах байдлаар зарлаж ашигладаг.

function функцийн_нэр(аргументууд){
        //функцийн үйлдүүд
        return буцаах_утга;
        //утга буцаадаггүй функц байж болно
}

Жишээ болгоод утга буцаадаггүй, '*' тэмдэгээр дамжуулсан аргументийн хэмжээтэй квадрат үүсгэж хэвлэх жишээ кодыг харуулъя.

<?php
        function printSquare($a){
                for($i = 0; $i < $a; $i++){
                        for($j = 0; $j < $a; $j++){
                                echo '*';
                        }
                        echo "<br>";
                }
        }
        printSquare(7);
?>
Үр дүн нь:

*******
*******
*******
*******
*******
*******
*******

Утга буцаадаг функцийн жишээ болгож дамжуулсан тооны квадратыг олдог, тооны факториал олох рекурсив функцуудийг бичиж үзүүлэв.
<?php
        function square($a){
                return $a * $a;
        }
        function factorial($a){
                if($a == 0) return 1;
                else return $a * factorial($a - 1);
        }
        $n = 5;
        echo $n." toonii kvadrat zereg: ".square($n)."<br>";
        echo $n." toonii factorial: ".factorial($n)."<br>";
?>

7 comments:

Seke.I said...

Сайн уу?
Энэ аргументууд нь төрөлөө ямар сонин танидагийн. Яаг ажиллах үед ямар утга авна тэрнүүгээр төрлөө таничихдаг юмуу? Жишээлбэл : String a , Int b ч гэдгийнмуу бичдэгдээ.

GansukhB said...

хувьсагч нь түүнд ямар утга оноосон тэр төрлөө шууд авчихдаг.. Үнэн уян хатан :D

Seke.I said...

Чи виртуал машин дээр ажилладаг уу? нэг ёсны Ubuntu , Windows 2-г 2ууланг нь хэрэглэдэг үү л гэж асуух гэж байна л даа. Виртуал машины талаар мэдэх юм байвал хэлээч. Ubuntu туршиж үзэх гэсийн. Ubuntu дээр A ч гүй хүн шүү дээ би. Хүн болгон л ubuntu ubuntu гэчихийн. Нэг Microsoft-ын бүтээлээс нэг салж үзье л дээ. :D

GansukhB said...

Би бол дуал бүүтээр 2ууланг нь суулгасан [ubuntu win 2 тэгш эрхтэй гэсэн үг] эхний ээлжинд Sun virtual box[миний хэрэглэж үзсэн ганц виртуал машин, үнэгүй програм] суулгаад ubuntu-гийн сd юм уу iso байхад их хялбархан суулгаад туршиж хэрэглэж болно. Энд нэг блогчин заавар бичсэн байна. :)

Seke.I said...

ok. Туршиж үзнээ. Амарсан гэсэн аяатай яасан ч их бичлэг оруулаавээ блогтоо :D

GansukhB said...

Хэхэ, бөөндчихсөн :D

FnaticSase said...

эрхэм анд минь ажилдаа буцаад орчихсон юм шиг байнашд тэ, зөндөө гоё юм биччихсэн байх шиг байнашд, хэхэ нөгөөдөх чинь юм нэмжүү гээд хартал хэхэ зарим нэг сурууштай юм байгаан байна шүү

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment