Showing posts with label SoftWares for Ubuntu. Show all posts
Showing posts with label SoftWares for Ubuntu. Show all posts

Wednesday, July 20, 2011

All Images has been converted to PDF!

Скайнердаж оруулсан хуудсууд гэх мэт зургийн файлаар байгаа зүйлсийг pdf рүү хөрвүүлэх шаардлага урьд нь нэлээд таарч байлаа. Үүнийг шийдэхийн тулд OpenOffice-оо нээгээд зургуудаа оруулаад хуудсаа дүүртэл нь сунгаад PDF file format руу хөрвүүлэх бодол хамгийн түрүүнд орж ирэв. Гарын арван хуруунд багтах тооны хуудас бол асуудалгүй. Гэтэл хэдэн зуу, хэдэн мянган хуудсыг гараар бэлтгэнэ гэдэг үнэхээр залхуутай ажил.

Залхуугийхаа хүчээр энэ талаар Google-с хайж үзтэл ImageMagick нэртэй гайхалтай програм байдаг юм байна.

$ sudo apt-get install imagemagick

гээд суулгачихна.

$ cd <зургууд байрлаж буй хавтас>

$ convert *.jpg foo.pdf

гэвэл тухайн хавтсанд байгаа бүх jpg өргөтгөлтэй файлуудыг дарааллаар нь foo.pdf болгож нэгтгэн хөрвүүлнэ. Гайхалтай хялбар биш үү?

Зөвхөн байгаа зургуудыг нэгтгэж pdf болгохоос гадна өнгөнүүдийн элдэв тохиргоо, маск, зургийн хэмжээг шахах, элдэв эффэкт өгөх, эргүүлэх гэх мэт зурагтай холбоотой бүхий л боломжууд өгөгдсөн юм байна. Үүнийг нь

$ convert -h

командаар дэлгэрэнгүй хараарай.

Sunday, July 10, 2011

Ubuntu 11.04 a few problems with sound

Ubuntu 11.04 дээр зарим нэг дууны холбогдолтой програмуудын ажиллагаа асуудалтай байв.

Эхлээд Tuxguitar програмыг ажиллуулаад дууг нь тоглуулах гэтэл дуу нь огт гарахгүй байна. Элдэв ALSA драйвер, сан суулгаад нэмэр байдаггүй. Timidity гэгч midi дууны сан бүхий програмыг суулгаад

timidity -EFreverb=0 -iA -Os

командыг өгч ажиллуулж өгч орхиод tuxguitar-аа нээгээд дуу тоглуулж болж байв.

* * *

gtick хэмээх metronome багажыг ажиллуулах гэтэл

Couldn't start metronome.
Please check if specified sound device
and sample file are accessible.

гэсэн алдааны мэдээлэл гарч ирэв. Google-ээс хайж хэдэн хэдэн хэлэлцүүлгийн сэдвүүдийг нээж үзтэл preference дотроос дууныхаа төхөөрөмжийг /dev/dsp /dev/dsp1 гэх мэтээр өөр өөрөөр зааж өгвөл ажиллана гэнэ. Оролдож үзээд үр дүнгүй. /dev хавтасыг сөхөөд үзвэл dsp нэртэй ямар ч дууны төхөөрөмж алга.

Тэгтэл /dev/dsp нь OSS (Open Sound) гэгч зүйлийн хэсэг байсан ч элдэв шалтгааны улмаас линуксын сүүлийн үеийн хувилбаруудад ашиглагдахаа больжээ. Гэхдээ үүнийг padsp хэмээх багажийн тусламжтай ашиглаж болох гэнэ.

padsp gtick

командыг өгтөл ажиллаж байна. Ашгүй гэж.

Saturday, May 1, 2010

vnstat: Интернэт хэрэглээнийхээ хэмжээг хянах нь

Интернэтийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон та бүхэн өөрийн интернэтээр хэдий хэмжээний мэдээлэл урсаж байгааг мэдэхийг хүсдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд G-mobile-н дараа төлбөрт багцыг ашигладаг болохоор өөрийн хэрэглээгээ хянахыг бүр ихээр хүсч байв :) Багагүй хайгуул, туршилт хийж энэ үүргийг гүйцэтгэх vnstat хэмээх програмыг оллоо. Ubuntu дээр CLI хувилбарыг хэрхэн суулгах, ашиглах талаар заавар бэлтгэлээ :)
Ubuntu дээр:

$ sudo apt-get install vnstat

командаар vnstat програмаа татаж суулгана.

Харин дараа нь

$ sudo chmod o+x /usr/bin/vnstat
$ sudo chmod o+wx /var/lib/vnstat/

командуудаар харгалзах хавтасны зөвшөөрлийн зэрэг(permission)-ийг тогтоож өгнө.

Сүлжээний урсгалаа хянахын тулд сүлжээнийхээ интерфэйсийг мэдэх шаардлагатай.

$ ifconfig

командаар сүлжээнүүдийхээ талаар мэдээллийг харж болно.

Жишээлбэл eth0 интерфэйс бүхий сүлжээгээр урсаж байгаа мэдээллийн хэмжээг мэдэхийг тулд

$ vnstat -u -i eth0

командаар update хийж,

$ vnstat

командаар, статистикийг харахад дараах байдалтай харагдана:


Database updated: Thu Aug 30 13:40:01 2007

        eth0

           received:          90.65 MB (11.9%)
        transmitted:         666.12 MB (88.1%)
              total:         756.77 MB

                        rx     |     tx     |  total
        -----------------------+------------+-----------
        yesterday     49.94 MB |  378.44 MB |  428.38 MB
            today     17.27 MB |  125.30 MB |  142.57 MB
        -----------------------+------------+-----------
        estimated        29 MB |     218 MB |     247 MB


Энэ програмыг ашиглах командуудын дэлгэрэнгийг

$ vnstat --help

командын тусламжтай илүү дэлгэрэнгүй уншаарай. Амжилт хүсье :)

Wednesday, March 24, 2010

Terminal Twitter client software: Twyt

twyt програмын тусламжтай терминалаасаа твиттер ашиглахад асуудалгүй ажээ.

Ubuntu дээр суулгахдаа:

sudo apt-get install python-twyt
Нэвтрэхдээ
# twyt user set -u username -p password
Жиргэхийн тулд
# twyt tweet "Сайн уу? Твиттер!"
Сүүлийн твитүүдийг харахдаа:
twyt friendstl

twyt -c
командын тусламжтай илүү нарийн боломжуудыг нь харж болох юм.

Sunday, January 17, 2010

Gyachi: Yahoo Instant Messenger Client SoftWare on Linux

Linux-д зориулсан үнэгүй бөгөөд хүчирхэг програм хангамжуудын нэг блог Gyachi мэссэнжэрийн програм нь камер, дуу хоолоо дэмждэг. Хэрэглэж байгаа хүмүүст хамгийн их таалагддаг боломж нь гэвэл Invisible хэрэглэгчдийн статусыг шууд Invisible гээд харуулчихдагт байгаа юм :) Гайхалтай биш гэж үү?

Ubuntu дээр суулгах заавар:

sudo gedit /etc/apt/sources.list
  
нээгээд
deb http://ppa.launchpad.net/loell/ubuntu jaunty main
deb-src http://ppa.launchpad.net/loell/ubuntu jaunty main
Мөрүүдийг хамгийн доор нэмээд хадгална.
sudo apt-key adv --recv-keys --keyserver keyserver.ubuntu.com 0xc23b005d874996dc8d03a3c0d0d3c959db2035a6
 

sudo apt-get update
тушаалаар OpenPGP түлхүүрийг хадгалж, source update хийнэ.
     sudo apt-get install gyachi
тушаалаар суулгана. Ингээд Applications -> Internet дотроос мессенжерээ олж нээгээрэй.

Эх сурвалж: Дусал Блог

Saturday, January 2, 2010

Video: Playing Windows video games in Ubuntu

Playing video games in LINUX is not problem ;)

Grand Theft Auto - San Andreas




World of Warcraft

Wednesday, August 12, 2009

Download managers for Ubuntu

Download manager нь интернэтээс төрөл бүрийн файл downlaod хийх зориулалттай програм хангамж гэдэг нь ойлгомжтой. Вэб броузерууд интернэтээс download хийх боломжоор хангагдсан байдаг хэдий ч тэдгээр нь бидний хэрэгцээг гүйцэд хангаж чаддаггүй (удаан, татаж байх явцад тасалдахад дахиад эхнээс нь татах болдог гэх мэт).

Download manager төрлийн програмын үзүүлж чадах боломжууд гэвэл:



-Том файлуудыг татаж үед түр зогсоц авах

-Түр зогссон юм уу татах үйл үйл явц ямар нэгэн тохиолдоор тасалдсан тохиолдолд татаж авах үйл явцыг үргэлжлүүлэх

-Маш удаан интернэт холболттой үед ч татаж авах үйл явцыг явуулах боломжтой байх

-Mirror(толь) сайтаас татаж авах. Энгийнээр тайлбарлавал нэг файлыг хэд хэдэн сервер дээр байрлуулсан бол тэдгээрээс аль хурдан татах боломжтойг сонгож татаж авах ойлгож болно.

-Тодорхой заасан хуваарийн дагуу татаж авах боломжууд(татаж авч дууссаны дараа компьютер өөрөө унтрах, файлуудыг тодорхой дараалаар татаж авах гэх мэт)

Одоо харин Ubuntu-д зориулагдсан нэлээд нэр хүндтэй Download manager програмуудын талаар жаахан мэдээллийг хүргэе.

Aria

Өгөгдөл дамжуулах үйл явцыг түр зогсоох, үргэлжлүүлэх, цуваа болгох, хадгалах боломжуудаар хангагдсан Download manager.

Суулгахдаа:

sudo apt-get install aria

Curl

Суулгахдаа:


sudo apt-get install curl

Downloader for X

Энэ програм нь тун дажгүй хэрэглэгчийн график интерфэйстэй, зарим үед терминалаас ч ажиллуулах боломжтой. Бусад програмуудыгаа бодвол илүү олон боломжуудаар хангагдсан гэж үзэж болно.

Суулгахдаа:

sudo apt-get install d4x

командаар суулгана.

Axel

Энэ програмын талаар Хасаагийн блог дээрээс дэлгэрэнгүй уншина уу.

Миний бичсэн зүйлс Ubuntu дээр Downlaod manager програмууд суулгаж ашиглах талаар та бүхэнд жаахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл болсон гэж бодож байна. Дутуу юм ч их байгаа байх. Харин туршлагатай Linux-чид маань туршлагаасаа хуваалцаарай :)

Tuesday, August 4, 2009

Download videos from YouTube in Ubuntu

Ubuntu дээр YouTube-ээс видео татаж авдаг youtube-dl гэж програм байдаг юм байна. Над шиг хөгжмөөр "хооллодог" Ubuntu-чид дуртай видеогоо татаж авчихаад тухтайхан үзээд сууж байж болох нь. Тэнд ганц дуу хөгжим гэлтгүй бүхий л төрлийн, өргөн хүрээг хамаарах видео байдаг л даа. За тэр олон үг яахав. Энэ програмыг суулгахдаа:


sudo apt-get install youtube-dl

командыг терминал дээрээ бичиж суулгана.

Харин видео татаж авахдаа:

youtube-dl  http://www.youtube.com/video/url/

командаар Home Folder - тоо татаж авна.


Sponsors' Advertisement