Showing posts with label Setting Up Localhost. Show all posts
Showing posts with label Setting Up Localhost. Show all posts

Saturday, September 25, 2010

Ubuntu дээр phpMyAdmin суулгах

sudo apt-get install phpmyadmin
гээд л суулгачихна.

Харин суулгасныхаа дараа

sudo ln -s /etc/phpmyadmin/apache.conf /etc/apache2/conf.d/phpmyadmin.conf
sudo /etc/init.d/apache2 reload
командуудыг өгснөөр http://localhost/phpmyadmin гэж дуудаж ажиллуулах боломжтой болно.

Tuesday, March 30, 2010

Python web server суулгах

Ubuntu linux хэрэглэгч бол Localhost дээрээ python вэб сервер ажиллуулах талаар бяцхан тайлбар оллоо. Хэрэг болно байх гэж найдаж байна :)

Юун түрүүнд тооцоолуур дээр тань python суусан байх шаардлагатай. Ubuntu дээр бол цаанаасаа суучихсан ирдэг. Шаардлагатай бол

sudo apt-get install python

Дараа нь Apache сервер суулгасан байх шаардлагтай (Apache mod_python).

Суулгахдаа:

sudo apt-get install libapache2-mod-python

Одоо энэ хэсэгт жаахан анхаарал шаардах тохиргоо хийгдэнэ.

cd /etc/apache2/sites-available/

sudo gedit default

default нэртэй файлыг нээгээд

Options Indexes FollowSymLinks MultiViews
AllowOverride AuthConfig
Order allow,deny
allow from all

мөрүүдийг хайж олно(Минийх дээр AllowOverride AuthConfig биш AllowOverride None гэж байсан. Тэр чигээр нь орхих нь зөв болов уу). Харин үүнийг дараах байдалтай болгож өөрчилнө. (Доор нь 3 мөр код нэмж бичнэ)

Options Indexes FollowSymLinks MultiViews
AllowOverride AuthConfig
Order allow,deny
allow from all

AddHandler mod_python .py
PythonHandler mod_python.publisher
PythonDebug On

болгож өөрчлөөд хадгална. Одоо серверээ ажиллуулж шалгаж үзье.

test.py файлд дараах кодыг бичээд /var/www хавтсанд хадгал. Ерөнхийдөө энэ хавтсанд манай project-ууд хадгалагдана гэсэн үг.

def index(req):
      return "Test successful";

тэгээд цахим хөтөчийхөө(web browser) хаягийн мөрөнд http://localhost/test.py хаягийг өгөөд ажилуулаад үзэхэд "Test successful" тэмдэгт мөр хэвлэгдэж байх ёстой. Тэгвэл бүх ОК гэсэн үг ;)

Зарим тулгарч болох асуудал, түүний шийдлүүд

/var/www хавтасны хандах эрх (permission) тохироогүйгээс файл хадгалах, ажилуулах явцад бэрхшээл учирч болох юм.


sudo chmod -R 777 /var/www

командаар permission-г өөрчлөхөд хангалттай.

Apache mod_python server-ээ зогсоох эхлүүлэхдээ

sudo /etc/init.d/apache2 start

sudo /etc/init.d/apache2 stop

Хэрэв та хүсвэл дурын хавтсыг localhost-оо болгон зааж өгч, тэндээ project-уудаа хадгалахаар тохируулж өгч болно. Жишээ нь $HOME/MyProjects/Python/Web гэдэг ч юм уу.

Үүний тулд:

sudo gedit /etc/apache2/apache2.conf

командаар apache2.conf файлыг нээгээд

Alias /python/ /home/usr/Documents/Host/lab/python/

AddHandler mod_python .py
PythonHandler mod_python.publisher
PythonDebug On

/home/usr/Documents/Host/lab/python/-ын оронд өөрийн хүссэн замаа зааж өгнө. Энэ хавтсандаа test.py файлаа хадгалаад ажилуулаад үзэхэд болох учиртай. Амжилт хүсье :)

Saturday, January 2, 2010

PHP: Hello World!


Юуны өмнө XAMPP татаж аваад суулгах хэрэгтэй. Өмнөх бичлэг дээр татаж авах линкүүд байгаа. Windows-д зориулсан хувилбарыг суулгасны дараа XAMPP Control Panel ажиллуулахад дараах байдалтай цонх гарч ирэх ба Apache, MySQL service-үүд Running төлөвт байгаа тохиолдолд бидний бичсэн PHP, MySQL project-ууд ажиллах боломжтой болно.

За одоо ямар ч програмчлалын хэл судалж эхэлж байгаа хүн бүхний бичдэг Hello World програмаа бичье. PHP хэл нь HTML кодтой хавсарч хэрэглэгддэг хэрэглэгддэг ба PHP дээр, дан ганц PHP гэлтгүй вэб програмчлалд суралцахаар шийдсэн л бол HTML кодчилолын өндөр мэдлэг, CSS, JavaScript-ийг зохих хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай. (CSS, JavaScript-ийг төгс судлаад, photoshop, gimp гэх мэт компьютерийн график тал дээр дажгүй бол төгс дизайнтай вэб хийж болно доо хэхэ. За тэр олон үг яахав гол асуудал руугаа оръё.)


Суралцаж эхлэхэд бидэнд Notepad, Notepad++, gedit гэх мэт жирийн Text Editor байхад хангалттай. Цаашаа судлаад ирэхээрээ ямар IDE ашиглах нь таны мэдэх хэрэг ;)

PHP код маань
<?   ?> юм уу <?php  ?>
тагуудын завсар бичигддэг. Гэхдээ 2 дахь хэлбэрээр бичиж сурах нь тохиромжтой байдаг.

За ингээд хамгийн анхны програм Hello World.

<?php
   echo "Hello World!"."<br>";
   print "Hello PHP!"."<br>";
?>

echo болон print команд(функц) нь ялгаагүй вэб броузер дээр хэвлэх үүрэгтэй функцууд. Хэрвээ та анзаарсан бол хэвлэж байгаа тэмдэгт мөр дотор маань HTML кодчилолын мөр шилжүүлэх <br> tag орсоон байгааг анзаарсан байх. Хэвлэх тэмдэгт мөрүүдийг залгахдаа цэгээр тусгаарлан бичдэг.

Одоо бичсэн кодоо хадгалъя.
Windows дээр C:\xampp\htdocs директор дотор вэбүүдээ хадгалдаг. Тэндээ шинэ прожектдоо зориулаад Hello нэртэй фолдер үүсгээд дотор нь Hello.php гээд хадгалчих.

Одоо харин энэ кодоо ажиллуулахдаа вэб броузераа нээгээд хаягийн мөрөнд http://localhost/Hello/Hello.php гээд бичээд нээвэл дараах байдалтай харагдаж байвал бүх зүйл ОК та анхны програмаа ажиллуулж чадлаа гэсэн үг ;) Баяр хүргэe.


Saturday, August 15, 2009

Apache friends:XAMPP

PHP дээр вэб урлагчдад зориулсан нэлээд хэрэгцээтэй програм хангамж нь XAMPP. Түүн дотор Apache(PHP), MySQL, PHPMyAdmin гээд гол хэрэгцээтэй програм хангамжууд нь цуг ирдэг нь тун дажгүй.

Windows-д зориулсан хувилбарыг татаж авах линк.



Linux-д зориулсан хувилбарыг татаж авах холбоос.

Windows хэрэглэдэг бол түүнд зориулсан хувилбарыг татаж аваад л суулгачихна.

Харин Linux хэрэглэгчдийн хувьд дээрх холбоосоор xampp-linux-1.7.2.tar.gz
файлыг татаж авсан байх шаардлагатай. Татаж авч дууссаны дараа терминалаараа татаж авсан суулгацаа байрлах газар орно.

sudo tar xvfz xampp-linux-1.7.2.tar.gz -C /opt

Дээрх команд нь харин xampp-linux-1.7.2.tar.gz файлыг /opt директорт задалж байгаа хэрэг юм. /opt/lampp директорт инстал хийгдсэн байх болно.

XAMPP-ийг ажиллуулж эхлүүлэхдээ

sudo /opt/lampp/lampp start
тушаалыг өгч эхлүүлнэ.

Starting XAMPP 1.7.2...
LAMPP: Starting Apache...
LAMPP: Starting MySQL...
LAMPP started.

Дараа нь терминал дээр дээрх шиг бичиг харагдаж байвал бүх зүйл ОК гэсэн үг. Броузерыхаа хаягийн мөрөнд http://localhost/ гэж бичээд шалгаад үзээрэй.

Локал хост буюу бидний вэб төслүүд нь /opt/lampp/htdocs хавтсанд хадагдагддаг. Харин Linux-д системийн диск дэх хавтаснуудад хандах хандалт нь зөвхөн root эрхээр хандахаар тохируулагдсан байдаг учир шууд тэндээ файл, хавтас үүсгэх боломжгүй байдаг. Үүнийг шийдэхэд энэ хавтасныхаа permission-ийг дараах командаар тохируулахад хангалттай.

sudo chmod -R 0777 /opt/lampp/htdocs