Monday, May 3, 2010

PHP: Cookie-н тухай && Remember me нэвтрэлтийн жишээ

Интернэт хэрэглэх явцад cookie гэсэн хэллэг багагүй тааралддаг (цахим хөтөчийн түүх(history)-г цэвэрлэхэд clear cookie гэх мэт хэллэг тааралддаг). Вэб урлахад суралцаж байгаа бол энэ ойлголтыг мэддэг, програмлчилж оновчтой ашиглаж сурах нь зөв юм.

Cookie гэдгийг "хэрэглэгчийн компьютер дээр хадгалагдаж, цахим хөтөчөөр дамжуулан вэб үзэх(сервэрт холбогдох) үед сервертэй 'ойлголцох' мэдээлэл" гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Вэб програмд cookie-г ашиглах жишээг дурдвал: нэвтрэх form-г бөглөх хэсэгт "Remember me" буюу "Энэ компьютерт намайг сана" гэсэн сонголт, Yahoo гэх мэт сайтад энэ боломж нь "14 хоног үйлчилнэ" гэх мэт тайлбар харагддаг. Эдгээр боломжуудыг cookie-н тусламжтай хэрэгжүүдэг

дээрхи зураг дээрээс cookie-г ашиглах зарчмыг харж болно.

PHP хэлэнд cookie-г үүсгэхдээ setcookie() функцийг ашигладаг.

<?php
setcookie ( name , value , expire , path, domain , secure );
?>

энэ фунцээр дамжуулах аргументууд нь

нэр -> Утга -> (амьдрах) Хугацаа -> Зам (сайтын) -> Domain -> Хамгаалтын төрөл

гэсэн дараалалтай байна. Гэхдээ дээрхи 6 параметрийг бүгдийг ашиглах албагүй, setcookie("username","ganaa"); гээд 2 параметрээр ч үүсгэж ашиглаж болно.


Аргумент

Тайлбар

Жишээ

Хандах нэр

Утга оноох, хандалт хийх зэрэгт ашиглана

username

Утга

Cookie хувьсагчид харгалзах утга

ganaa

Хугацаа

Cookie-н хүчинтэй хугацаа

time()+60*60*24*14 гэвэл 14 хоногийн туршид үйлчилнэ гэсэн үг. (ceкундээр хэмжигдэнэ)

path буюу зам

Вэб сайтын аль хэсэгт үйлчлэхийг заана. Анхны утга нь / байдаг(тухай сайтын бүх хуудсанд үйлчилнэ гэсэн үг).

jishee.com сайтын jishee.com/test хэсэгт хүчинтэй байлгана гэвэл /test гэж зааж өгч болно.

Domain

Аль дэд домэйн (subdomain) -д үйлчлэхийг заана.

jishee.com сайтын www.jishee.com-д л хүчинтэй байлгахыг хүсвэл www.jishee.com гэж зааж өгч болно. Бүх дэд домэйнуудад хүчинтэй байлгах бол .jishee.com гэж зааж болно.

Secure

Хамгаалалтын зэрэг. 0 1 гэсэн хоёр утгын нэгийг авна. 1 утгыг авсан бол HTTPS хамгаалагдсан холболтыг ашиглагдана.



Одоо cookie-г PHP дээр нэвтрүүлэх жишээнүүдийг туршъя.

cookie хувьсагчид хандахдаа. $_COOKIE[] массивт элемэнтын нэрээр индекс болгон хандах байдлаар ажилладаг.

<?php
setcookie("username","ganaa");
echo 'Cookie created.';
?>

гэсэн код(хуудас)-ыг дуудаж ажиллуулсаны дараа.

<?php
if (!isset($_COOKIE['username']))
{
  echo ("Opps, the cookie isn't set!");
}
else
{
  echo ("The stored username is ". $_COOKIE['username'] . ".");
}
?>

кодыг ажиллуулж үзвэл

The stored username is ganaa.

гэсэн мэдээлэл дэлгэцэнд хэвлэгдэх болно.

Cookie-г устгахдаа setcookie() функцийг мөн ашиглана.

<?php
setcookie("username","", time()-10 );
echo 'Rosebud.';
?>

username-д хоосон утга оноогоод хүчинтэй байх хугацааг өнгөрсөн хугацаанд зааж өгөхөөр хүчингүй болох юм.

Одоо cookie ашиглан Remember me сануулах жишээг үзье.

index.php

<?php
    header("Location: login.php");
?>

login.php

<?php
    //header("text/html; charset");
    session_start();
    if(isset($_COOKIE['usercookie']) && isset($_COOKIE['passcookie'])){
        $_SESSION['user']=$_COOKIE['usercookie'];
    }
    if(isset($_SESSION['user'])){
        header("Location: welcome.php");
    }
?>
<html>
<head>
<meta content="text/html; charset=utf-8" http-equiv="Content-Type"/>
<title>Нэвтрэх хэсэг</title>
</head>
<body>
<form action="check.php" method="post" name="logform">
<table>
<tr>
<td>
Хэрэглэгчийн нэр:
</td>
<td>
<input type='text' name="user" />
</td>
</tr>
<tr>
<td>
Нууц үг:
</td>
<td>
<input type='password' name="pass" />
</td>
</tr>
<tr style='text-align:right;'>
<td>
<input type='checkbox' name='remember' />Намайг сана :)
</td>
<td>
<input type='submit' value="Нэвтрэх"/>
</td>
</tr>
</table>

</form>
</body>
</html>

check.php

<?php
    session_start();
    
    $username = "ganaa";
    $password = "pass";
    
    
    $user = $_POST['user'];
    $pass = $_POST['pass'];
    
    if($user == $username && $pass == $password){
        $_SESSION['user'] = $user;
        header("Location: welcome.php");
        if(isset($_POST['remember'])){
            setcookie('usercookie', $user, time()+3600);
            setcookie('passcookie', $pass, time()+3600);
        }
    }else{
        header("Location: login.php");
    }
?>

welcome.php

<?php
    session_start();
    if(!isset($_SESSION['user'])){
        header("Location: login.php");
    }
?>
<html>
<head>
<title>Welcome <?php echo $_SESSION['user']; ?> </title>
</head>
<body>
<p>
<a href="logout.php">Log out</a>
</p>
</body>
</html>

logout.php

<?php
    session_start();
    if(isset($_SESSION['user'])){
        unset($_SESSION['user']);
        setcookie("usercookie", "", time()-3600);
        setcookie("passcookie", "", time()-3600);
    }
    session_destroy();
    header("Location: login.php");
?>

Saturday, May 1, 2010

vnstat: Интернэт хэрэглээнийхээ хэмжээг хянах нь

Интернэтийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон та бүхэн өөрийн интернэтээр хэдий хэмжээний мэдээлэл урсаж байгааг мэдэхийг хүсдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд G-mobile-н дараа төлбөрт багцыг ашигладаг болохоор өөрийн хэрэглээгээ хянахыг бүр ихээр хүсч байв :) Багагүй хайгуул, туршилт хийж энэ үүргийг гүйцэтгэх vnstat хэмээх програмыг оллоо. Ubuntu дээр CLI хувилбарыг хэрхэн суулгах, ашиглах талаар заавар бэлтгэлээ :)
Ubuntu дээр:

$ sudo apt-get install vnstat

командаар vnstat програмаа татаж суулгана.

Харин дараа нь

$ sudo chmod o+x /usr/bin/vnstat
$ sudo chmod o+wx /var/lib/vnstat/

командуудаар харгалзах хавтасны зөвшөөрлийн зэрэг(permission)-ийг тогтоож өгнө.

Сүлжээний урсгалаа хянахын тулд сүлжээнийхээ интерфэйсийг мэдэх шаардлагатай.

$ ifconfig

командаар сүлжээнүүдийхээ талаар мэдээллийг харж болно.

Жишээлбэл eth0 интерфэйс бүхий сүлжээгээр урсаж байгаа мэдээллийн хэмжээг мэдэхийг тулд

$ vnstat -u -i eth0

командаар update хийж,

$ vnstat

командаар, статистикийг харахад дараах байдалтай харагдана:


Database updated: Thu Aug 30 13:40:01 2007

        eth0

           received:          90.65 MB (11.9%)
        transmitted:         666.12 MB (88.1%)
              total:         756.77 MB

                        rx     |     tx     |  total
        -----------------------+------------+-----------
        yesterday     49.94 MB |  378.44 MB |  428.38 MB
            today     17.27 MB |  125.30 MB |  142.57 MB
        -----------------------+------------+-----------
        estimated        29 MB |     218 MB |     247 MB


Энэ програмыг ашиглах командуудын дэлгэрэнгийг

$ vnstat --help

командын тусламжтай илүү дэлгэрэнгүй уншаарай. Амжилт хүсье :)

Friday, April 30, 2010

PHP: Session-ы тухай && Login хийж нэвтрэх энгийн жишээ

Вэб програмчлалд зайлшгүй хэрэглэгддэг ойлголтуудын нэг нь Session юм. "Session" нь англи хэл дээр "хурал, чуулган" гэсэн утга илэрхийлдэг. Харин Вэб програмчлалын хувьд session гэдэг нь хэрэглэгч вэб үзэх(нэвтрэх гэх мэт) сервер дээр тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл(хувьсагч) сервер дээр үүсэх үйл явц хэмээн энгийнээр тайлбарлаж болох юм. Жишээ нь ямар нэг гишүүнчлэл бүхий сайтуудад уншигч, хэрэглэгчид өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтрээд ижил хуудсуудаар "аялахад" тухайн хэрэглэгчид л хамаарах мэдээллүүдийг харуулдаг шүү дээ. Үүнийг session-ы тусламжтай програмчилдаг.

Дээрхи зургаас session-ыг боловсруулах үйл явцыг хялбархан ойлгож болно.

Одоо хэдэн энгийн жишээг PHP дээр нэвтрүүлье.

<?php
    session_start();
?>

Session ашиглахын тулд тухайн хуудасныхаа эхэнд session_start(); функцийг зайлшгүй дуудах ёстой.

<?php
    session_start();
    $_SESSION['hello'] = 'Hello World';
    echo $_SESSION['hello'];
?>

Session-д хадгалагдаж буй өгөгдөл(хувьсагч)-үүд $_SESSION[] массив хувьсагчид хандах байдлаар ажилладаг. Дээрхи жишээнд $_SESSION['hello'] хувьсагчид 'Hello World' утгыг оноож хэвлэж байна.

Дээрхи жишээг амжилттай туршсан бол Session-ы үйл ажиллагааг илүү сайн ойлгохын тулд дараах кодыг өөр эх файлд хадгалаад ажиллуулаад үз.

<?php
    session_start();
    echo $_SESSION['hello'];
?>

Энэ кодын хувьд $_SESSION['hello'] хувьсагчид утга оноогоогүй хэдий ч түрүүчийн файлыг ажиллуулахад үүссэн session-д утга оноогдон сервер дээр учир энэ файлд ч гэсэн $_SESSION['hello'] хувьсагч хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм. Хичнээн Refresh хийж хуудсыг дахин дахин ачааллаж үзсэн ч зүгээр байгаа биз :)

Одоо session-ы талаар арай дэлгэрүүлэн ойлгоход дөхөм болгох үүднээс саяын эх кодыхоо төгсгөлд бүх session хувьсагчийг устгах session_destroy(); функцийг нэмж дуудаад үз.

<?php
    session_start();
    echo $_SESSION['hello'];
    session_destroy();
?>

Саяын хуудсаа 2 дахин ачааллаад үзвэл 'Hello World' тэмдэгт мөр хэвлэгдэхгүй болж байгааг анзаарсан уу? session_destroy() функц эхний удаа хуудас дуудалтанд биелсэн учир дараа дараачин дуудалтанд $_SESSION['hello'] хувьсагч устсан байгааг үүнээс анзаарч болно.

session устгахад session_destroy() функцээр бүх session-г устгахаас гадна тухайн нэг функцийн хувьд unset() функцийг ашиглах боломжтой.

<?php
session_start();
if(isset($_SESSION['hello']))
    unset($_SESSION['hello']);
?>

Session ашиглан уншигч та бүхэн өөрсдөө сэтгэмжлэн олон янзын жишээ туршиж үзэхийг зөвлөж байна. Миний зүгээс "амьд" жишээ болгох үүднээс нэвтрэх (login) маш энгийн жишээг бичиж үзүүлье.

login.php

<?php
    global $error;
    session_start();
    if(isset($_SESSION['user'])){
        header("Location: welcome.php");
    }
    
?>
<html>
<head>
<meta content="text/html; charset=utf-8" http-equiv="Content-Type"/>
<title>Нэвтрэх хэсэг</title>
</head>
<body>
<form action="check.php" method="post" name="logform">
<table>
<tr>
<td>
Хэрэглэгчийн нэр:
</td>
<td>
<input type='text' name="user" />
</td>
</tr>
<tr>
<td>
Нууц үг:
</td>
<td>
<input type='password' name="pass" />
</td>
</tr>
<tr>
<td />
<td style='text-align:right;'>
<input type='submit' value="Нэвтрэх"/>
</td>
</tr>
</table>
<?php
                echo $error;
            ?>
</form>
</body>
</html>

check.php

<?php
    session_start();
    $username = "ganaa";
    $password = "pass";
    $user = $_POST['user'];
    $pass = $_POST['pass'];
    if($user == $username && $pass == $password){
        $_SESSION['user'] = $user;
        header("Location: welcome.php");
    }
    else {
        $error = "Хэрэглэгчийн нэр, эсвэл нууц үг буруу байна.";
        include("login.php");
    }
?>

welcome.php

<?php
    session_start();
    if(!isset($_SESSION['user'])){
        header("Location: login.php");
    }
?>
<html>
<head>
<title>Welcome <?php echo $_SESSION['user']; ?> </title>
</head>
<body>
<p>
<a href="logout.php">Log out</a>
</p>
</body>
</html>

logout.php

<?php
    session_start();
    if(isset($_SESSION['user'])){
        unset($_SESSION['user']);
    }
    session_destroy();
    header("Location: login.php");
?>

Session-той холбоотой функц, боломжуудын талаар илүү лавлагааг эндээс үзээрэй :)