уулгасан бол Eclipse програмыг агуулах хавтасанд байрлах eclipse.exe - г ажиллуулахад дараах байдалтай цонх гарч ирнэ. Workspace гэдэг нь бидний Eclipse дээр ажиллахдаа үүсгэсэн source, class, packege, source folder гэх мэт баримтуудыг агуулах хэсэг гэж ойлгож болно. Browse... товчийг дараад өөрийн хүссэн газраа Workspace-ээ үүсгээрэй.Төсөл үүсгэх

Contents хэсэгт байрлах сонголтуудын эхний хэсгийг сонговол таны Workspace-д төслийг эхлүүлэх бол хоёр дахь хэсгийг сонгоод Browse хийгээд өөрийн хүссэн газар төслөө эхлүүлж болно.Класс үүсгэх
Өөрийн төслөө эхлүүлсэн бол програмаа бичиж эхэлцгээе. Програмаа бичиж эхлэхдээ өөрийн хүссэн Package дээр хулганы заагчийг аваачин баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас New-Class cонголтыг хийхэд дараах жижиг цонх гарч ирэх ба Name хэсэгт классын нэрийг бичиж оруулна. Классын нэрэнд хоосон зай, зарим тэмдэгтүүдийг зөвшөөрдөггүй болохыг анхаараарай.


Сонголтыг хийсний дараа HelloWorld.java файл үүссэнийг харж байна. Харин одоо HelloWorld.java дээрээ дараах програмыг бичиж ажиллуулцгаая.
public class HelloWorld {
public static void main(String[]args){
System.out.println("Hello World!");
}
}


Package дээрээ хулганы баруун товчийг дарж шинэ класс үүсгэе. Үүсгэсэн файлын бичлэгийн эхний мөр package Swing; байгааг анхаараарай. Бичлэг дэх Package-ийн нэр эх файлыг агуулах Package-ийн нэр яв цав тохирч байх ёстой. Харин одоо энэ файл дээрээ Swing ашигласан анхны програмаа бичицгээе. Swing гэдэг нь График байдалтай хэрэглэгчийн интерфэйс үүсгэдэг гол классуудын цуглуулга сан юм. Java SE платформ дээр ажилладаг. (Комьпютер дээр ажилладаг програм бүтээнэ гэсэн үг.)
package Swing;Энэ бичсэн кодоо ажиллуулахад дараах байдалтай прорам ажиллана.
import javax.swing.*;
public class HelloWorldSwing {
public static void main( String[] args ) {
JFrame frame = new JFrame( "Hello!" );
JLabel label = new JLabel("Hello! Friends!", JLabel.CENTER );
frame.getContentPane( ).add( label );
frame.setSize( 300, 200 );
frame.setVisible( true );
}
}
Кодоо ажиллуулж чадсанд баяр хүргэе!GOOD LUCK!

