Sunday, September 6, 2009

Python: Hello World


Аливаа програмчлалын хэлд суралцаж байгаа хэн бүхний хийдэг хамгийн эхний алхам нь Hello World мөрийг хэвлэх явдал байдаг гэвэл худлаа хэлсэн болохгүй болов уу. Хэрвээ та Windows хэрэглэгч бол Python-ы албан ёсны сайтаас татаж аваад суулгаж болно. Энэ хэл маань өөрөө нээлттэй эх бүхий програм хангамж болохоор болохоор мэдээж үнэгүй.




Харин Linux хэрэглэгчдийн хувьд Python хэл маань үйлдлийн системтэйгээ хамтдаа ирдэг болохоор бидний гарын дор хэрэглэгдэх хэлүүдийн нэг юм. Миний өмнө бичсэн Python-ы талаар бичлэг дээр командын мөрөнд ажиллах боломжтой байдаг талаар дурдаж байсан.


Терминал дээр python командыг бичихэд дараах байдалтай. бичиг гарч ирнэ.


ganaa@ganaa-laptop:~$ python
Python 2.6.2 (release26-maint, Apr 19 2009, 01:56:41)
[GCC 4.3.3] on linux2
Type "help", "copyright", "credits" or "license" for more information.
>>>




>>> тэмдэгтүүд мөрийн эхэнд байгаа нь python-ы командуудыг биелүүлэхэд бэлэн байгааг илэрхийлж байгаа хэрэг.

Python хэлний өгөгдөл дэлгэцэнд хэвлэх print функц байдаг. Харин одоо дараах командыг бичиж анхны програмыхаа үр дүнг харъя.
>>> print "Hello World"

Үр дүнд:


Hello World


мөр дэлгэцэнд хэвлэгдлээ. Анхны програмаа амжилттай ажиллуулсан тань баяр хүргэе :)


Терминалаас Python-ы командуудыг шууд ажиллуулах нь жижиг кодуудыг туршиж үзэхэд тохиромжтой байдаг бол томоохон эх кодуудыг python-ы үндсэн өргөтгөлүүд болох .py, .pyw, .pyc, .pyo өргөтгөлүүдээр хадгалаад хөрвүүлж ажиллуулах нь тохиромжтой.


Хадгалсан эх кодыг ажиллуулахдаа:


 python sourcename.py


командаар эх кодыг хөрвүүлж ажиллуулна.

Python


Python програмчлалын хэл нь асар баялаг стандарт сан функцуудээр хангагдсан дээд түвшний програмчлалын хэлүүдийн нэг юм. Энэ хэлний гол уриа, үзэл санаа нь "remarkable power with very clear syntax" буюу "цомхон бичиглэлээр агуу агуу хүч чадлыг атгах" явдал юм.
Python хэл нь обьект хандалтат технологи, командын мөрнөөс ажиллах, өгөгдлийн динамик төрөл, автоматаар санах ойг удирдах зэрэг олон хүчирхэг боломжуудыг өөртөө агуулдагаараа Perl, Ruby, Scheme, Tcl зэрэг динамик програмчлалын хэлүүдтэй төсөөтэй. Зарим үед Python хэлийг скрипт байдлаар ч ашиглах боломж бий.

Python хэлний талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эндээс уншаарай.

Миний дараагийн бичлэг Python хэлийг Windows, Linux дээр ашиглах талаар зөвлөгөө, Python хэлний анхны алхмуудад хөтлөх болно.