Ubuntu дээр YouTube-ээс видео татаж авдаг youtube-dl гэж програм байдаг юм байна. Над шиг хөгжмөөр "хооллодог" Ubuntu-чид дуртай видеогоо татаж авчихаад тухтайхан үзээд сууж байж болох нь. Тэнд ганц дуу хөгжим гэлтгүй бүхий л төрлийн, өргөн хүрээг хамаарах видео байдаг л даа. За тэр олон үг яахав. Энэ програмыг суулгахдаа:
sudo apt-get install youtube-dl
командыг терминал дээрээ бичиж суулгана.
Харин видео татаж авахдаа:
youtube-dl http://www.youtube.com/video/url/
командаар Home Folder - тоо татаж авна.
Sponsors' Advertisement
5 comments:
Аа их хэрэгтэй мэдээлэл байна.
Харин би бол их мах аргаар татаад авчихдаг кк.
Эхлээд видеогоо buffer буюу уншуулж дуусгчаад (улаанаар уншуулж дуусаад гэх юм уу даа кк) дараа нь firefox-оо Work offline болгоно. Дараа нь /tpm хавтас дотор нөгөө видео чинь орчихсон байдаг. Тэгээд л тэндээсээ хуулаад хүссэн газарлуугаа хуулаад авч болдог. Их бүдүүлэг арга ч гэлээ ямар ч нэмэлт програм хэрэггүйгээрээ давуу талтай юм уу даа :)
Хэрвээ /tmp хавтас дотороосоо хуулж авахгүй бол тэр дороо устчихдаг!!!
Ubuntu-тай холбоотой гоё гоё мэдээлэл тавьж байгаад чинь их баярлаа. Сүүлийн үед унших дуртай блогуудын минь нэг болоод байгаа шоо ;) Өшөө гоё нийтлэлүүдийг хүлээж сууя.
This comment has been removed by the author.
Баярлалаа. Энэ програмаар татах нь буферлэхээс арай хурдан юм билээ. Хэд хэдэн туршилтаар баталсан :)
Өө ёстой мэдмээр юм байна. Та 2ийн мэдээлэл 2уулаа хэрэгтэй юм байна. Хасаагийн аргаар бол ямар ч хамаагүй буфер уншдаг сайтаас бичлэг татаж болно гэж ойлгож болох уу?
Би болохоор:
$ sudo apt-get install clive
$ clive YOUTUBE_URL
гээд татаад авчихдаг.
Татаж байхдаа эхнээс нь үзэж байж болдог :)
Youtube-ээс өөр сэрвэрээс татах гэж байгаа бол buffer-лэж байхдаа юм уу дуусчихаад
/tmp хавтаснаас хуулаад авчихдаг.
Хэрвээ buffer-лэхэд удаан байвал http-header-г нь уншиж байгаад файлаа хаанаас татаад байгааг нь олоод татагчаар татчихдаг :)
Post a Comment