PHP дээр вэб урлагчдад зориулсан нэлээд хэрэгцээтэй програм хангамж нь XAMPP. Түүн дотор Apache(PHP), MySQL, PHPMyAdmin гээд гол хэрэгцээтэй програм хангамжууд нь цуг ирдэг нь тун дажгүй.
Windows-д зориулсан хувилбарыг татаж авах линк.
Linux-д зориулсан хувилбарыг татаж авах холбоос.
Windows хэрэглэдэг бол түүнд зориулсан хувилбарыг татаж аваад л суулгачихна.
Харин Linux хэрэглэгчдийн хувьд дээрх холбоосоор xampp-linux-1.7.2.tar.gz
файлыг татаж авсан байх шаардлагатай. Татаж авч дууссаны дараа терминалаараа татаж авсан суулгацаа байрлах газар орно.
файлыг татаж авсан байх шаардлагатай. Татаж авч дууссаны дараа терминалаараа татаж авсан суулгацаа байрлах газар орно.
sudo tar xvfz xampp-linux-1.7.2.tar.gz -C /opt
Дээрх команд нь харин xampp-linux-1.7.2.tar.gz файлыг /opt директорт задалж байгаа хэрэг юм. /opt/lampp директорт инстал хийгдсэн байх болно.
XAMPP-ийг ажиллуулж эхлүүлэхдээ
sudo /opt/lampp/lampp startтушаалыг өгч эхлүүлнэ.
Starting XAMPP 1.7.2...
LAMPP: Starting Apache...
LAMPP: Starting MySQL...
LAMPP started.
Дараа нь терминал дээр дээрх шиг бичиг харагдаж байвал бүх зүйл ОК гэсэн үг. Броузерыхаа хаягийн мөрөнд http://localhost/ гэж бичээд шалгаад үзээрэй.
Локал хост буюу бидний вэб төслүүд нь /opt/lampp/htdocs хавтсанд хадагдагддаг. Харин Linux-д системийн диск дэх хавтаснуудад хандах хандалт нь зөвхөн root эрхээр хандахаар тохируулагдсан байдаг учир шууд тэндээ файл, хавтас үүсгэх боломжгүй байдаг. Үүнийг шийдэхэд энэ хавтасныхаа permission-ийг дараах командаар тохируулахад хангалттай.
sudo chmod -R 0777 /opt/lampp/htdocs
6 comments:
Xampp миний бодлоор их том юм шиг санагдсан . Wamp бол харин их зүгээр 2мб инсталлаар суучихдаг. Дээрх бүх програмууд байдаг. Харин энэ 2-н ялгаа нь юу байдгийн болоо?
2мб? Тэгвэл хэмжээний хувьд л ялгаатай юм байна л даа хэхэ. wamp хэрэглэж үзээгүй болохоор ялгааг нь мэдэрч амжсангүй
xampp нь өөрөө дотроо агуулаад хамт суудаг хэмжээтэй болгож байгаа гол зүйл нь phpmyadmin. phpmydmin нь өгөгдлийн сангийн зохион байгуулалтаа график интерфэйсээр удирдахад зориулсан эд.
Зүгээр Apache, MySQL, PHP-г агуулсан нь
Windows-д зориулсан нь WAMP
Linux-д зориулсныг LAMP
Solaris-д зориулсаныг SAMP
Mac-д зориулсаныг MAMP
FreeBSD-д зориулсаныг FAMP
гэдэг байх нь.
Үгүйээ phpmyadmin байдагшдэээ хэхэ.
Чиний татаж авсан суулгац чинь нэтээс юмаа хэрэгцээт файлуудаа татаж авдаг юм шиг санагдчихлаа. Миний lampp-ын phpmyadmin л гэхэд 10.8 мб байна.
Анх линүкс хэрэглэж эхэлж байхдаа Xampp-Linux хэрэглэдэг байлаа. Дараа нь линүкс дээр Lamp-аа шууд суулгасан нь дээр юм гээд жирийн байдлаар суулгасан.
Windows дээр бол Xampp-Lite-г нь portable маягаар ашиглачихдаг (байсан). Flash дискэн дээрээс хүртэл ажиллуулж болно. Wamp-аас лав дээр санагдаж байсан. Гэхдээ зөвхөн хөгжүүлэлт хийх үед л дээ. Windows дээр Xampp их удаан байдаг юм байна лээ.
Post a Comment