Download manager нь интернэтээс төрөл бүрийн файл downlaod хийх зориулалттай програм хангамж гэдэг нь ойлгомжтой. Вэб броузерууд интернэтээс download хийх боломжоор хангагдсан байдаг хэдий ч тэдгээр нь бидний хэрэгцээг гүйцэд хангаж чаддаггүй (удаан, татаж байх явцад тасалдахад дахиад эхнээс нь татах болдог гэх мэт).
Download manager төрлийн програмын үзүүлж чадах боломжууд гэвэл:
-Том файлуудыг татаж үед түр зогсоц авах
-Түр зогссон юм уу татах үйл үйл явц ямар нэгэн тохиолдоор тасалдсан тохиолдолд татаж авах үйл явцыг үргэлжлүүлэх
-Маш удаан интернэт холболттой үед ч татаж авах үйл явцыг явуулах боломжтой байх
-Mirror(толь) сайтаас татаж авах. Энгийнээр тайлбарлавал нэг файлыг хэд хэдэн сервер дээр байрлуулсан бол тэдгээрээс аль хурдан татах боломжтойг сонгож татаж авах ойлгож болно.
-Тодорхой заасан хуваарийн дагуу татаж авах боломжууд(татаж авч дууссаны дараа компьютер өөрөө унтрах, файлуудыг тодорхой дараалаар татаж авах гэх мэт)
Одоо харин Ubuntu-д зориулагдсан нэлээд нэр хүндтэй Download manager програмуудын талаар жаахан мэдээллийг хүргэе.
Aria
Өгөгдөл дамжуулах үйл явцыг түр зогсоох, үргэлжлүүлэх, цуваа болгох, хадгалах боломжуудаар хангагдсан Download manager.
Суулгахдаа:
sudo apt-get install aria
Curl
Суулгахдаа:
sudo apt-get install curl
Downloader for X
Энэ програм нь тун дажгүй хэрэглэгчийн график интерфэйстэй, зарим үед терминалаас ч ажиллуулах боломжтой. Бусад програмуудыгаа бодвол илүү олон боломжуудаар хангагдсан гэж үзэж болно.
Суулгахдаа:
sudo apt-get install d4x
командаар суулгана.
Axel
Энэ програмын талаар Хасаагийн блог дээрээс дэлгэрэнгүй уншина уу.
Миний бичсэн зүйлс Ubuntu дээр Downlaod manager програмууд суулгаж ашиглах талаар та бүхэнд жаахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл болсон гэж бодож байна. Дутуу юм ч их байгаа байх. Харин туршлагатай Linux-чид маань туршлагаасаа хуваалцаарай :)
15 comments:
би бол хувьдаа axel ашигладаг. Хамгийн энгийн интерфэйс, найдвартай эдр гээд л кк олон юм бий. Гэхдээ D4X ийг олон л лайнаксчид ашиглаад сайшаагаад байдаг.
Энүүн дунд axel ийг оруулахгүй бол их л том алдаа болно доо эдр гээл үү кк
Гоё мэдээлэл байна 10q -)
кк Баярлалаа. Аксэлийн талаар гүүгл ахаас асуутал чиний блог дээр дэлгэрэнгүй юм байна гэж байна. Тэгээд аксэлийн талаарх бичлэгийн чинь линкийг тавьчихлаа :)
хоо миний блог бас гүүглийн үр дүндээр үзэгддийм байж ээ кк
За баярлаа. Гоё шүү. Үбүнтү
Хэхэ Өбөнтөгийн фэн юм бээшдээ тэ. Их сургуульд Дебиан Өбөнтө гэж жаал явсан. Ажилд ороод ч тэрний хэрэг гарсан шүү. Хэрэгтэй мэдээлэл дүүрэн блог байна. Дагаад далдайдаг хэрэг ээ ;)
Хасаад:
Харин тийн гүүглэ ах биднийг мэддэг юм билээ шүү.
Sponge-д:
Сүүлийн үе өбөнтөд их хайртай болоод байгаа кк.
IDMan -аас хэр ялгаатай байна. :)
IDM ч тасархай шүү.
Гэхдээ Flashgot энэ тэрийг ашиглавал ч IDM-ийн хэрэг байхгүй ээ. :)
IDM-ийг орлуулж чаддаггүй байсан харин одоо бол Flashgot + Axel гээд болоод байгаа шүү. Гэхдээ л IDM тасархай. Хэн ч түүнийг хэзээ ч гүйцэхгүй. Арай хэтэрхий шүү дээ :) /хихи арай дэндүү магтчихвуу даа/
IDM ч тасархай нь тасархай л даа. Гэхдээ хэрэглэж эхлээд хэсэг хугацааны дараа төлбөртэй програм хангамж гэдгээ сануулаад салдаггүй юм кк
sain uu gansvhee yum asuuh gesiin mail haygaa ogch boloh uu bi ubuntu deer c-n jishee boduulah gesen chin math.h-n function-uudiig eroosoo tanihgvi bhiin yahuu tuslaarai
@Anonymous:
Сайн уу? gansukh.com руу орохоор надтай холбоо барих холбоосууд бий :)
ubuntu дээр gcc compiler ашиглаж хөрвүүлж байгаа бол
math.h санг дуудаж, функцуудийг нь ашиглахад алдаа заадаг.
Хөрвүүлэхдээ
$ gcc source.c
ч юм уу
$ gcc source.c -o source
командаар хөрвүүлж байгаа байх. math.h саадгүй ашиглахыг хүсвэл -lm параметрийг дамжуулахыг зөвлөж байна :)
$ gcc source.c -o source -lm
гэж гэж хөрвүүлэхэд алдаагүй ажиллана :)
Амжилт хүсье ;)
bi chinii mail haygaar mail bichsen nad ruu hariu bicheerei
@Anonym:
Хариуг бичсэн ;)
мааш хэрэгтэй мэдээлэлүүд байна. Баярлалаа гэхээс өөр юу гэх үү. Надад нэг асуулт байна. Help Me ? Ubuntu дээр яаж Database үүсгэх вэ? MySql , root Help me. . . My yahoo Id steel_0810@yahoo.com
Post a Comment