Saturday, February 5, 2011

EyeSaver v0.0.1 for linux

Компьютерийн ард удаан суудаг хүмүүс нүдээ амраалгүй хэтэрхий удаан суучих гээд байдаг талтай. Хэдий их ажилтай байсан ч цаг тутам тодорхой хугацаагаар нүдээ амрааж байх ёстойг мэргэжлийн эмч нар сануулдаг ч улайраад суусан үед тэр зааврыг жинхэнэээсээ мартана шүү дээ. Хэхэ.

Ubuntu-ийн баруун дээд буланд гардаг сануулах мэдээлэл (notification)-ийн санг ашиглаад C/C++ хэл дээр нэг жижиг аппликэйшн бичив. Энэ програмыг ашиглахын тулд

sudo apt-get install libnotify-bin


командаар notification-ы санг суулгасан байхад болно.

#include <stdlib.h>
#include <time.h>
void wait ( int seconds )
{
clock_t endwait;
endwait = clock () + seconds * CLOCKS_PER_SEC ;
while (clock() < endwait) {}
}

int main ()
{
for (;;)
{
system("notify-send \"Залуу нүдээ амраагаач ээ!!!\"");
wait(60*60);
}
return 0;
}

Энэ кодыг хөрвүүлж, үүссэн програмаа startup applications-даа оруулаад л цаг тутам нүдээ амраахыг танд сануулна. Хэрэв өөр ямар нэгэн програм (ихэвчлэн social талын үйлчилгээ) notification message харсаар байгаад дөжирчихсөн бол яая гэхэв :P

Github дээр энэ дэндүү бичикхэн проектоо шээрлэлээ. Ийшээ ороод хамдтаа хөгжүүлцгээе.

5 comments:

Д.Цолбаяр said...

wow. Сайхан санаа байна. Өөрөө нэг ийм юм бас бичдэг юм билүү. Виндовс дээр.

Gansukh B said...

Тэгээч хө. GITHUB дээр нээлттэй хөгжүүлэхээр тавьсан байгаа. Виндовс дээр ажилладаг, startup-руу автоматаар инсталл хийдэг, хугацааны интервал, мэссэжийн утгыг өөрчлөх боломжтой болгох гээд нэмэх юм их бий.

Anonymous said...

уул нь хэрэгтэй эд юм аа, энэ кодоо яаж хна нь хөрвүүлэх вэ? убунту хэрэглэж эхэлж бгаа блно!

xvv said...

Гоё эд байнашд. Иймэрхүү юмнуудаар сайхан бэлдээд тавьчихаач ;)

http://www.quietearth.us/articles/2006/08/16/Building-deb-package-from-source

http://nerdica.com/?p=43

Бэлдэх явцдаа хичээл бэлдээд МБГ дээр танилцуулчихвал ч бас нэлээн хэрэгтэй юм болно доо :)

Tengis said...

Андын бичсэн кодын хөрвүүлээд нэмчихлээ :D

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment