Saturday, February 5, 2011

EyeSaver v0.0.1 for linux

Компьютерийн ард удаан суудаг хүмүүс нүдээ амраалгүй хэтэрхий удаан суучих гээд байдаг талтай. Хэдий их ажилтай байсан ч цаг тутам тодорхой хугацаагаар нүдээ амрааж байх ёстойг мэргэжлийн эмч нар сануулдаг ч улайраад суусан үед тэр зааврыг жинхэнэээсээ мартана шүү дээ. Хэхэ.

Ubuntu-ийн баруун дээд буланд гардаг сануулах мэдээлэл (notification)-ийн санг ашиглаад C/C++ хэл дээр нэг жижиг аппликэйшн бичив. Энэ програмыг ашиглахын тулд

sudo apt-get install libnotify-bin


командаар notification-ы санг суулгасан байхад болно.

#include <stdlib.h>
#include <time.h>
void wait ( int seconds )
{
clock_t endwait;
endwait = clock () + seconds * CLOCKS_PER_SEC ;
while (clock() < endwait) {}
}

int main ()
{
for (;;)
{
system("notify-send \"Залуу нүдээ амраагаач ээ!!!\"");
wait(60*60);
}
return 0;
}

Энэ кодыг хөрвүүлж, үүссэн програмаа startup applications-даа оруулаад л цаг тутам нүдээ амраахыг танд сануулна. Хэрэв өөр ямар нэгэн програм (ихэвчлэн social талын үйлчилгээ) notification message харсаар байгаад дөжирчихсөн бол яая гэхэв :P

Github дээр энэ дэндүү бичикхэн проектоо шээрлэлээ. Ийшээ ороод хамдтаа хөгжүүлцгээе.