Saturday, May 1, 2010

vnstat: Интернэт хэрэглээнийхээ хэмжээг хянах нь

Интернэтийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон та бүхэн өөрийн интернэтээр хэдий хэмжээний мэдээлэл урсаж байгааг мэдэхийг хүсдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд G-mobile-н дараа төлбөрт багцыг ашигладаг болохоор өөрийн хэрэглээгээ хянахыг бүр ихээр хүсч байв :) Багагүй хайгуул, туршилт хийж энэ үүргийг гүйцэтгэх vnstat хэмээх програмыг оллоо. Ubuntu дээр CLI хувилбарыг хэрхэн суулгах, ашиглах талаар заавар бэлтгэлээ :)
Ubuntu дээр:

$ sudo apt-get install vnstat

командаар vnstat програмаа татаж суулгана.

Харин дараа нь

$ sudo chmod o+x /usr/bin/vnstat
$ sudo chmod o+wx /var/lib/vnstat/

командуудаар харгалзах хавтасны зөвшөөрлийн зэрэг(permission)-ийг тогтоож өгнө.

Сүлжээний урсгалаа хянахын тулд сүлжээнийхээ интерфэйсийг мэдэх шаардлагатай.

$ ifconfig

командаар сүлжээнүүдийхээ талаар мэдээллийг харж болно.

Жишээлбэл eth0 интерфэйс бүхий сүлжээгээр урсаж байгаа мэдээллийн хэмжээг мэдэхийг тулд

$ vnstat -u -i eth0

командаар update хийж,

$ vnstat

командаар, статистикийг харахад дараах байдалтай харагдана:


Database updated: Thu Aug 30 13:40:01 2007

        eth0

           received:          90.65 MB (11.9%)
        transmitted:         666.12 MB (88.1%)
              total:         756.77 MB

                        rx     |     tx     |  total
        -----------------------+------------+-----------
        yesterday     49.94 MB |  378.44 MB |  428.38 MB
            today     17.27 MB |  125.30 MB |  142.57 MB
        -----------------------+------------+-----------
        estimated        29 MB |     218 MB |     247 MB


Энэ програмыг ашиглах командуудын дэлгэрэнгийг

$ vnstat --help

командын тусламжтай илүү дэлгэрэнгүй уншаарай. Амжилт хүсье :)

5 comments:

Ole said...

vnStat PHP GUI хувилбар байдаг. Windows хэрэглэгчид WAMP суулгаад ашиглаж болно. Linux дээр ч ашиглаж болохгүй гэсэн юм байхгүй. Тийм үү? ;)

Gansukh B said...

PHP хувилбартай юм чинь бүр санаа амар, хаана ч хэрэглэж болох юм байна. Хувьдаа вэб сервэртэй бол түүн дээрээ хэрэглэвэл бүр тохиромжтой байх :)

erdenen said...

xeregtei ed bna shu. bayarlalaa

Frank said...

Би Миком ашигладаг. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй ч гэлээ хэрэглээгээ хянамаар л байлаа. Тун хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

Гүнчин-Ишийн Шаравсамбуу said...

Өө янзтай :) Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment