Анх 2005 оны сүүлээр сүр дуулиантайгаар туршилтын хувилбараа гаргаж байсан Windows Vista үйлдлийн систем худалдаанд гарснаасаа хойш компьтер хэрэглэгчдийн дунд хамгийн багадаа 1 GB RAM гэх мэт өндөр үзүүлэлттэй компьютер шаардагддэг гэсэн шалтгаанаас болж хэрэглээнд төдийлөн өргөнөөр нэвтэрч чадаагүй билээ. Хуучин ХР хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь энэ шалтгаанаар Vista-г хэрэглэхээс татгалзсан гэнэ. (Би ч гэсэн энэ 90 хувьд нь ороод л явж байгаа юм байна.)
Харин Microsoft корпраци бүхий л тоног төхөөрөмжүүдтэй харьцахад хялбар байх шийдэлтэйгээр Windows 7 хэмээх дараачийн үйлдлийн системээ хөгжүүлж байгаа бөгөөд ирэх оны эхээр туршилтын хувилбараа гаргахаар зэхэж байгаа гэнэ.
Windows 7 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрч, хэрэглэгч биднээс ямар дүгнэлт авахыг хараад байж дээ.
Мэдээллийн эх сурвалж: http://www.msnbc.msn.com/
0 comments:
Post a Comment