Monday, November 29, 2010

Ubuntu - г G - Mobile - ийн интернэтэд холбох - 3

G-Mobile-ийн хэрэглэгчид Ubuntu дээр өөрийн гар утас, модемоо хэрхэн таниулах тал дээр Мөнхбаатар ах бид 2-ын бичлэгүүд багагүй хэрэг болж байсан болов уу. Ubuntu үйлдийн систем маань жилээс жилд хөгжсөөр нэмэлт програм, тохиргоо шаардахгүйгээр CDMA модемуудыг саадгүй "таньдаг" болсоор багагүй хугацааг үджээ (9.04, 10.04, 10.10 хувилбарууд дээр).

Модемоо залгаад асаасны дараа хэсэг хугацаа өнгөрч Idle гэрэл ассаны дараа (Модем ажиллагаанд бэлтгэгдэхэд тодорхой хугацаа шаарддаг) дээд панелын баруун хэсэг дэх Network manager дотор CDMA connection гэсэн сонголтыг хийгээд, улс, Mobile service provider-ыхаа нэрийг оруулаад OK дарна. Үүний дараа сүлжээний Icon дээр right click хийж Edit Connections->Mobile Broadland->Сүлжээнийхээ нэрийг сонгоод Edit->Нэр, нууц үгээ оруулаад Apply хийхэд хангалттай. Одоо Сүлжээний Icon дээрээ click хийгээд Сүлжээнийхээ нэрийг сонгоод бүх юм ОК :)

/* Жич: Modem дотор агуулагдах SIM/UIM картыхаа PIN кодыг урьдчилан хүчингүй болгох шаардлагатай */

Saturday, November 13, 2010

Youtube downloader 2

Үбүнтү дээр хэрэглэх дуртай програмуудын нэг youtube-dl алдаатай ажиллаад

$ youtube-dl [url] команд өгөхөд
[youtube] Setting language
[youtube] NZldlyeR8DU: Downloading video info webpage
[youtube] NZldlyeR8DU: Extracting video information
ERROR: format not available for video

алдаа өгөөд байв. Шийдэл нь:

sudo apt-get remove youtube-dl
sudo wget http://bitbucket.org/rg3/youtube-dl/raw/2010.08.04/youtube-dl -O /usr/local/bin/youtube-dl
sudo chmod +x /usr/local/bin/youtube-dl

Update:

Youtube downloader-ийн эх код Github руу нүүсэн байна. Энд дарж ороод шинэчлэгдэн эх кодыг (Python хэл дээрхи) татаж аваад ашиглаж байхыг зөвлөж байна. :)